АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ – A1 түвшин

English ClassMN сайтын энэхүү Англи хэлний онлайн сургалт нь анхан шатнаас гүнзгий шат хүртэлх нийт 6 түвшиний сургалтын хамгийн эхнийх нь болох анхлан суралцагчдад зориулагдсан CEFR A1 түвшиний сургалт юм.

Та энэхүү сургалтанд хамрагдаж төгсвөл Англи хэлний шилдэг онлайн сургалтуудын нэг болох englishclass101 сайтын онлайн сургалтуудад 40 хүртэлх хувийн хөнгөлөлттэй сурах боломжтой. englishclass101 сайтын танилцуулгыг ЭНДЭЭС авна уу.

Энэхүү сургалтын гол онцлог нь сургалтын даалгавар болон дасгал ажлууд нь үндсэн сайтын онлайн дасгалууд дээр тулгуурлах тул хэлний мэдлэгээ сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн сонсох болон ярих чадварыг анхнаас нь хөгжүүлэхэд чиглэгдсэн. Хичээлийг Англи багш заах ба хичээлийн тайлбар Монгол хэл дээр байна.

Онлайн сургалт учир цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хичээлдээ суух боломжтой.

Англи хэл анхлан суралцах гэж байгаа эсвэл бага зэрэг мэдлэгтэй хүмүүст тохиромжтой. Та Англи хэл сурахыг хүссэн ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ сургалтанд хамрагдаарай Та Англи хэлний маш сайн суурьтай болох болно.

Энэ нь видео сургалт бөгөөд интерактив хэлбэрээр явагдана.

Видео хичээлээс гадна хичээл тус бүрд дараах ажлууд байна:

  • Хичээлийн тайлбар
  • Тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой дүрмийн тайлбар
  • Сонсох дасгал (интерактив)
  • Ярих дасгал (интерактив)
  • Унших дасгал
  • Шинэ үг цээжлэх дасгал (интерактив)
  • Мэдлэгээ бататгах тест
  • Даалгавар (Сонсох, ярих, унших, бичихийн аль нэг эсвэл бүгд)

Сонсох, Ярих, Унших дасгалууд нь бататгах дасгал, үгийн сан болон дүрмийн тайлбартай.

Тухайн нэг хичээлийг үзэж дууссаны дараа явцын шалгалт өгч байж дараагийн хичээлийг үзэх боломжтой болно. Энэ шалгалтад хичээлээс гадна даалгаварт өгсөн сэдэв багтана.

Жишээ нь унших даалгавар дээр Peter Pan зохиолыг уншаарай гэсэн бол линкийг нь байрлуулна. Эндээс уншаарай.

Сонсох дасгалын жишээг эндээс үзнэ үү.

Ярих дасгалын жишээг эндээс үзнэ үү.

Та энэхүү анхан шатны сургалтыг дүүргэснээр заавал мэдэх шаардлагатай өдөр тутмын 1000 үг мэддэг, эдгээр үгс орсон өгүүлбэрийг сонсож ойлгодог, эдгээр үгсийг ашиглан харилцан ярилцаж чаддаг болсон байна. Мөн IELTS-ийн 2 оноо авах боломжтой болно.

  • Чухал үйл үгнүүдийг хэрхэн хэрэглэхийг мэддэг,
  • Өдөр тутам хийдэг зүйлсийн талаар ярьж чаддаг,
  • Өөрийн таньдаг хүмүүсийн талаар ярьж, эд зүйлсийг тайлбарладаг,
  • Өөрийнхөө тухай ярьж чаддаг,
  • Өдөр тутмын үг хэллэг, илэрхийлэлийг хэрэглэж чаддаг,
  • Өдөр тутам тохиолддог сэдвүүдээр харилцан ярилцаж чаддаг болно

Төлбөр төлж сургалтанд хандсан өдрөөс эхлэн 4 сарын туршид нээлттэй байна.

Та 6 түвшиний онлайн сургалтыг бүгдийг үзэж дуусгахад 2 жил болно. Өөрөөр хэлбэл Англи хэл огт мэдэхгүй хүн 2 жилийн дотор Англиар чөлөөтэй харилцаж чаддаг болно.

Үндсэн төлбөр: 50’000 төгрөг

6 түвшиний онлайн сургалтанд бүгдэд нь хамрагдвал 40% хөнгөлөлт авна.

Анхан шатны сургалт 2020-07-…. -аас эхлэн нээлттэй болох бөгөөд энэ хугацаанаас өмнө доорхи формоор сургалтанд суух хүсэлт илгээсэн хүмүүст 40% хөнгөлөлт үзүүлнэ.

Амжиж 40% хөнгөлөлтөө аваарай

[contact-form-7 id=”3142″ title=”collect email for own course”]

Сургалтын аргачлал

Гадаад хэл сурах хоёр арга зам байдаг.
1. Нүдээрээ буюу нүдлэж сурах
2. Чихээрээ буюу сонсож сурах

Нүдээрээ буюу нүдлэж сурах арга

Энэ аргаар сурах үед эхний өдрөөсөө уншиж, бичихэд суралцаж эхэлдэг.

  • Шинэ үг сурахдаа үгийг уншиж, харж тогтоох замаар сурдаг
  • Эхнээсээ л дүрэм сурч, онол үзэж эхэлдэг
  • Англи хэлээр хүмүүстэй харилцаж сурахдаа орчуулах дасгал хийдэг

Ихэнх сургалт энэ арга замаар явагддаг ба суралцаж байгаа хүнд дараах хүндрэлүүд тохиолддог.

Би маш их үг мэддэгч Англи хэлтэй хүнтэй харилцах үед хэрэгтэй үг санаанд орж ирэлгүй гацдаг,

Би бичихдээ сайн ч ярихдаа маш удаан, дараагийн үгээ бодож нэг үгээ олон дахин давтдаг,

Тухайн харилцаж байгаа хүн маань миний дуудлага болон акцентийг ойлгодоггүй учир дахин хэлээч хэмээн хүсдэг,

Хүмүүс юу хэлж ярьж байгааг нь ойлгодоггүй, заримдаа ойлгосон юм шиг боловч буруу ойлгосон байдаг,

Би ярих үедээ маш их стресдэж, ядардаг. Мөн өөрийн дуудлагаасаа ичдэг.

Чихээрээ буюу сонсож сурах арга

Дээрх хүндрэлүүд нь бүгд сонсож ойлгох болон ярих чадвар хөгжөөгүйтэй холбоотой байгааг та анзаарч байгаа байх.

Сонсож ойлгох болон ярих чадвар нь дуу авиан дээр суурилдаг.

  1. Та хэн нэгэнтэй ярих үедээ амныхаа тусламжтай дуу авиа гаргадаг.
  2. Та хэн нэгнийг сонсох үедээ чихнийхээ тусламжтай дуу авиаг сонсдог.

Та дуу авиаг харж чадахгүй, зөвхөн сонсоно. Ийм учраас л та зөвхөн Нүдээрээ буюу нүдлэж сурах аргаар сонсож ойлгож, ярьж сурдаггүй. Чихээрээ буюу сонсож сурах аргаар л хүний хэлсэнийг ойлгож, ярьж сурна.

Та анх хэлд орохдоо үг цээжилж, дүрэм сураагүй. Та өөрийн эргэн тойронд байгаа дуу авиаг сонссоор ойлгож эхэлсэн, дагаж хэлсээр ярьж сурсан. Та сонсож ойлгодог, ярьж чаддаг болсон хойноо унших, бичих болон дүрмийг сурч эхэлсэн шүү дээ. Чихээрээ буюу сонсож сурах арга яг үүнтэй ижил юм.

Сонсож сурах аргаар сурах үед эхний өдрөөсөө сонсож, дуудлагыг тогтоож ярихад суралцаж эхэлдэг.

  • Шинэ үг сурахдаа сонсож, дуудлагыг нь дагаж хэлэх замаар сурдаг
  • Хэлийг сонсож ойлгож ярьж харилцах явцын дунд үндсэн дүрмийг өөрийн мэдэлгүйгээр буюу дотоод ухамсараараа сурдаг
  • Англи хэлээр хүмүүстэй харилцаж сурахдаа харилцан яриаг давтаж, дагаж хэлж сурдаг