Гадаад хэл сурах олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь дараах 2 хэсэгт хувааж үзэж болох юм.
1. Нүдээрээ буюу нүдлэж сурах
2. Чихээрээ буюу сонсож сурах
Нүдээрээ буюу нүдлэж сурах арга
Энэ аргаар сурах үед эхний өдрөөсөө уншиж, бичихэд суралцаж эхэлдэг.
- Шинэ үг сурахдаа үгийг уншиж, харж тогтоох замаар сурдаг
- Дүрмийг онол судлаж сурдаг
- Хүмүүстэй харилцан ярихдаа орчуулах дасгал хийдэг
Ихэнх сургалт энэ арга замаар явагддаг ба суралцаж байгаа хүнд дараах хүндрэлүүд тохиолддог.
Би маш их үг мэддэгч Англи хэлтэй хүнтэй харилцах үед хэрэгтэй үг санаанд орж ирэлгүй гацдаг,
Би бичихдээ сайн ч ярихдаа маш удаан, дараагийн үгээ бодож нэг үгээ олон дахин давтдаг,
Тухайн харилцаж байгаа хүн маань миний дуудлага болон акцентийг ойлгодоггүй учир дахин хэлээч хэмээн хүсдэг,
Хүмүүс юу хэлж ярьж байгааг нь ойлгодоггүй, заримдаа ойлгосон юм шиг боловч буруу ойлгосон байдаг,
Би ярих үедээ маш их стресдэж, ядардаг. Мөн өөрийн дуудлагаасаа ичдэг.
Эдгээр хүндрэлүүд нь бүгд сонсож ойлгох болон ярих чадвар хөгжөөгүйтэй холбоотой байгааг та анзаарч байгаа байх.
Сонсож ойлгох болон ярих чадвар нь дуу авиан дээр суурилдаг.
- Та хэн нэгэнтэй ярих үедээ амныхаа тусламжтай дуу авиа гаргадаг.
- Та хэн нэгнийг сонсох үедээ чихнийхээ тусламжтай дуу авиаг сонсдог.
Та дуу авиаг харж чадахгүй, зөвхөн сонсоно. Ийм учраас л та Нүдээрээ буюу нүдлэж сурах аргаар сонсож ойлгож, ярьж сурдаггүй. Чихээрээ буюу сонсож сурах аргаар л хүний хэлсэнийг ойлгож, ярьж сурна.
Та анх хэлд орохдоо үг цээжилж, дүрэм сураагүй. Та өөрийн эргэн тойронд байгаа дуу авиаг сонссоор ойлгож эхэлсэн, дагаж хэлсээр ярьж сурсан. Та сонсож ойлгодог, ярьж чаддаг болсон хойноо унших, бичих болон дүрмийг сурч эхэлсэн шүү дээ. Чихээрээ буюу сонсож сурах арга яг үүнтэй ижил юм.
Чихээрээ буюу сонсож сурах арга
Энэ аргаар сурах үед эхний өдрөөсөө сонсож, дуудлагыг тогтоож ярихад суралцаж эхэлдэг бөгөөд энэ арга нь сонсох чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг.
- Шинэ үг сурахдаа дуудлагыг нь зөв сонсож дагаж хэлэх замаар сурдаг
- Хэлийг ойлгож ярьж харилцах явцын дунд үндсэн дүрмийг өөрийн мэдэлгүйгээр буюу дотоод ухамсараараа сурдаг
- Англи хэлээр хүмүүстэй харилцаж сурахдаа харилцан яриаг давтаж сурдаг.
Энэ арга нь гурван үе шаттай:
Нэгдүгээр үе шат:
Үргэлжлэл бий…