Хэлний курс буюу сургалтыг хэрхэн сонгох вэ?

Та Англи хэл сурахаар шийдсэн бол аль нэг сургалтанд хамрагдах хэрэгтэй болно. Мөн бие дааж суралцсан ч болно. Гэхдээ бие дааж суралцахад ч гэсэн чиглүүлэгч хэрэгтэй болдог.

Хэлний курс буюу сургалтаа зөв сонгохоос таны хэл сурах эсэх нь ихээхэн хамраалтай. Жишээ нь хэл сурч байгаа хүмүүсийн дийлэнх нь олон жилийн туршид янз бүрийн сургалтанд хамрагдсан ч Англиар ярьсаныг ойлгодоггүй, ярьж чаддаггүй хэвээрээ л байдаг.

Миний хувьд маш олон төрлийн “Онлайн сургалт”-уудыг туршиж үзсэн бөгөөд тэдгээр дундаас хамгийн үр дүнтэй гэж үзсэн сургалтуудыг сонгон цувралаар танилцуулж сонголтоо хийхэд тань туслах болно.

Цувралын эхнийхээр www.englishclass101.com Англи хэлний онлайн интерактив+багш сургалт. Энэхүү онлайн сургалт нь маш үр дүнтэй, төлбөр боломжийн бас дээр нь хөнгөлөлт үзүүлдэг тул хамгийн түрүүнд танилцуулж байна. Одоогоор 45% хөнгөлөлт зарласан байна. (Хэрхэн хөнгөлөлт авах талаар нийтлэлийн төгсгөлд орууллаа.)

englishclass101

englishclass101.com сайтын онлайн сургалт

Энэхүү онлайн сургалтын сайт нь 12 жилийн түүхтэй бөгөөд олон жилийн дадлага туршлагатай Америк багш нартай. Баримталдаг зарчим нь “Хэл нь хүмүүс хоорондын харилцааны хэрэгсэл бөгөөд хэл сурах цаад зорилго нь хүмүүстэй харилцан ярилцаж сурах юм харин дүрэм, үгийн сан зэрэг нь энэхүү зорилгод хүрэх зорилтууд юм” гэж үздэг. Тиймдээ ч миний дуртай, маш үр дүнтэй арга болох “Чихээрээ буюу сонсож сурах арга”-аар сургалтаа явуулдаг нь анзаарагддаг. Та эхний өдрөөсөө л ярихад суралцаж эхлэх ба унаган Англи хэлтэй багш нарын ачаар анхнаасаа зөв дуудлагатай болно.

Absolute Beginner, Beginner, Intermediate, Advanced гэсэн үндсэн 4 түвшинд хуваагдсан байгаа ба түвшин бүр дотроо дэд түвшинд задардаг. Жишээ нь: Beginner түвшин нь Lower Beginner, Beginner, Upper Beginner гэх мэт. Иймээс бүх түвшиний хүмүүс суралцах боломжтой. Та анх бүртгүүлэх үедээ ямар түвшиний хичээл судлах хэрэгтэй байна түүнийгээ сонгох ба бүртгүүлсэний дараа түвшин тогтоох онлайн шалтгалтыг өгсөн ч болдог. Мөн таны судлаж байгаа түвшин арай хүнд эсвэл хөнгөн байна гэж үзвэл хүссэн үедээ түвшин ахиулж, бууруулж болдог.

Энэхүү сайт нь видео болон аудио хичээлүүдтэйгээс гадна хэл сурахад шаардлагатай маш олон түүлүүдтэй. Сайтын контентууд нь байнга шинээр нэмэгдэж байдаг ба агуулга нь сурах бичгийн үгээр бус бодит амьдрал дээр төрөл бүрийн нөхцөл байдалд хүмүүс хоорондоо харилцахдаа ямар үг хэллэг ашигладаг түүнийг нь л заадаг нь таалагддаг. Өөрөөр хэлбэл cурах бичгийн модон үг хэллэгээр бус яг л унаган Англи хэлтэй хүн шиг ярьж сурна гэсэн үг.

Та компьютер ашиглан суралцаж болохоос гадна android, iphone, tablet дээр app-ийг нь татан авч суралцаж болно.

Хичээл нь хэрхэн явагддаг вэ?

Та өөрийн сонгосон түвшиний хичээлүүдийг л харна. Гэхдээ тухайн түвшиний хичээлүүдийг дараалалаар нь судлаж дуусгаад дараагийн түвшинээ сонгон үргэлжлүүлэх боломжтой.

Үндсэн хичээл нь 3-15 минутын аудио эсвэл видео хичээл байдаг ба нийтдээ 500 гаруй цагийн хичээл байгаа. Энэхүү аудио, видео хичээлд ихэвчлэн 2 багш хамтран хичээлээ заадаг бөгөөд тухайн хичээлийг үзсэний дараа дараах 4 дасгалтай ажилладаг.

Dialogue буюу харилцан яриа: Энэ хэсэгт тухайн хичээлд гарсан харилцан яриаг нийтэд нь сонсох эсвэл мөр мөрөөр нь сонсох дасгал хийх боломжтойн зэрэгцээ Voice recorder-ийн тусламжтай харилцан яриаг дуурайн хэлж, харьцуулан сонсох байдлаар ярих дасгал хийдэг.

Vocabulary буюу үгсийн сан: Энэ хэсэгт тухайн хичээлд гарсан шинэ үг, хэллэгийг тайлбарлан жишээ оруулж өгсөн байдаг. Мөн тухайн үг, хэллэг, жишээг ердийн хурдаар эсвэл удаанаар сонсохын зэрэгцээ Voice recorder ашиглан дуурайн хэлж ярих дасгал хийдэг.

Үгсийн сангийн өөр хэд хэдэн онцлог нь мэдэхгүй үгээ сонгож Flashcard-д нэмж цээжлэх дасгал хийх эсвэл Word Bank-д нэмж өөрийн үгсийн сангаа үүсгэх мөн Slideshow ашиглаж тухайн хичээлийн үгсийн санд байгаа үг, өгүүлбэрүүдийг сонсох, тест бөглөх боломжтой байдаг.

Lesson notes буюу хичээлийн тэмдэглэл: Энэ хэсэгт тухайн хичээлд гарсан дүрэм, хэрхэн зөв дуудах болон соёлын онцлог зэргийг тайлбарласан байдаг ба PDF хувилбарыг нь татан авч хэвлэсэн ч болно.

Lesson transcript: Энэ хэсэгт тухайн видео/аудио хичээлийн бичмэл хувилбар бүтнээрээ байдаг. Хэрэв та багшийн ярьсанаас зарим хэсгийг ойлгоогүй бол энэхүү бичмэл хувилбарыг уншиж ойлгож авах боломжтой. Мөн PDF хувилбартай.

Complete Lesson Archive Access
Access to every single audio & video lesson we’ve ever created

PDF Lesson Notes
Printable PDF Lesson Notes with every lesson

Lesson Checklist
Stay on track with the handy Lesson Checklist

English Core Words and Phrases
Core word lists detail the most frequently used words and phrases in the English language

Access on Android, iPhone or iPad
Learn English on the go! Get our personalized learning system on your mobile device

Daily Dose of English Lessons
Get access to the FULL library of mini-lessons plus daily bonus lessons on any browser or mobile device

Season Vocabulary
Review all the vocab from any lesson season with one handy list

Exclusive! Custom Word Lists
Create your very own word lists to study and share!

Line-by-Line Audio Transcript
Follow lessons at your own pace, line-by-line

Interactive Lesson Quizzes
Consolidate what you learn with lesson quizzes

Pronunciation & Accent Review
Compare your voice to a native speaker’s with the easy-to-use interactive voice recorder

Vocabulary Slideshow
Learn the core words and phrases passively with our audio-visual learning slideshow

My Word Bank
Your very own personal vocabulary database. Label and tag words for easy filtering and organization

Spaced Repetition Flashcards
Drill vocab from lessons, word lists, and My Word Bank with our sophisticated flashcards system

My Feeds
Customizable RSS feeds designed with convenience, flexibility, and mobility in mind

English Dictionary
English Dictionary

Grammar Bank
A powerful database of nearly 400 grammar items

High Definition Video
Unlock high-definition English video lessons made by real teachers

Professional Assessment
Get a personal assessment by one of our highly experienced English specialists

Personalized Learning Program
A study plan tailored to your specific needs

1-on-1 Instruction
Personal instruction from one of our English teachers via Premium Plus My Teacher

Ингээд эцэст нь тухайн хичээлийг үзэж дууссаны дараа тест бөглөж сурсанаа бататгаад дараагийн хичээлээ үзээрэй.

Та https://www.englishclass101.com/lesson хаягаар ороод нээлттэй болгосон анхан шатны хичээлтэй ажиллаж үзээрэй. Хэдий нээлттэй болгосон ч хязгаарлалт байгаа болно.

Мөн youtube сувагт нь байдаг видео хичээлүүдээс үзнэ үү.

Intermediate B1 түвшиний “Сонсгол сайжруулах” видео хичээлийн төлбөргүй хувилбар бөгөөд тайлбар хэсэг нь байхгүй.

LOOK, WATCH & SEE гэсэн 3 үгийн ялгааг тайлбарласан видео хичээл. Төлбөртэй хувилбар нь энэхүү хичээлийг бататгах тест бөглөх болон бусад боломжуудтай.

Description: Just click here englishclass101.com to learn more grammar and vocabulary for FREE with the best online resources.

Гишүүнчлэл болон төлбөр

Энэхүү онлайн сургалтын сайт нь дараах 4 төрлийн гишүүнчлэлтэй.

Free: Энэ нь сайтад бүртгүүлж төлбөр төлөлгүйгээр тодорхой хязгаарлалттайгаар суралцах боломжтой. Гэхдээ ихэнх боломжууд нь хязгаарлагдмал байдаг.

Basic: Бүх хичээлүүдэд хандах боломжтой. Харин хэл сурахад хэрэглэгдэх түүлүүдээс үндсэн хэдийг нь л хэрэглэх боломжтой. Төлбөрийн хувьд хэдэн сарын сургалт авч байгаагаас хамаарч сарын төлбөр хамгийн бага нь 4$.

Premium: Сайтын бүх хичээлүүдэд хандахын зэрэгцээ түүлүүдийг ямарч хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой. Төлбөрийн хувьд хэдэн сарын сургалт авч байгаагаас хамаарч сарын төлбөр хамгийн бага нь 10$.

Premium plus: Premium-ээс ялгагдах зүйл нь 1-on-1 Access to a Teacher (Ганцаарчилсан сургалт), Personalized Learning Program (зөвхөн танд зориулж боловсруулсан сургалтын хөтөлбөр), Ongoing Professional Assessment (явцын үнэлгээ), Assignments (даалгавар, даалгаварыг багш шалган тайлбарлаж өгнө.). Төлбөрийн хувьд хэдэн сарын сургалт авч байгаагаас хамаарч сарын төлбөр хамгийн бага нь 23$.

Аль гишүүнчлэл нь Англи хэл сурахад хамгийн үр дүнтэй вэ?

Хэдийгээр гишүүнчлэлүүдээсээ хамгийн үнэтэй нь “Premium plus” ч гэсэн энэ гишүүнчлэл нь хамгийн үр дүнтэй нь. Яагаад гэвэл та хувийн багштай болно. Та 2024 оны 1-р сарын 19-өөс өмнө сургалтанд хамрагдвал 45%-ийн хөнгөлөлт авах боломжтой.

“Premium plus”-ийн давуу талууд:

Та хувийн багштай болох бөгөөд Англи хэлийг багшийн удирдлага дор сурна.

  • Сайтаар дамжуулж багштайгаа ганцаарчилж харьцана,
  • Компьютер, гар утас, таблет ашиглан хаанаас ч суралцах боломжтой,
  • Тогтмол хугацаанд багшаас зааварчилгаа, даалгавар авахын зэрэгцээ явцын шалгалт өгч байх болно,
  • Зөвхөн танд зориулсан, таны хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийг багш тань боловсруулж өгөх болно,
  • Таны багш 7 хоног тутам унших, ярих болон бичгийн даалгавар өгч шалгаж байх болно,
  • Та хүссэн үедээ асуулт асууж хариултаа авахаас гадна ярих дасгал хийсэн аудио эсвэл видео бичлэгээ багшдаа илгээж дуудлагаа шалгуулж зөвлөгөө авах боломжтой

Та “Premium plus” эрх авсаны дараа түвшин тогтоох бүрэн хэмжээний тест өгөх бөгөөд таны багш тестын үр дүнд анализ хийн таньд тохирох сургалтын хөтөлбөр боловсруулж өгдөг.

Энэхүү төлөвлөгөөний дагуу та өөрийн суралцах хувиарыг 7 хоногоор гаргаарай. Ингэснээр та багштайгаа харилцаа холбоотой болж хувиарын дагаа даалгавар авч, шалгалт өгөх нөхцөл бүрдэнэ. Хувиар гаргахад тань туслах онлайн форм байгаа, түүнийг ашиглаарай.

Хөнгөлөлт авах заавар

Та 45% хүртэлх хөнгөлөлт авах боломжтой. Хөнгөлөлт авахын тулд:

  1. Танд олон улсын эрхтэй төлбөрийн карт байх хэрэгтэй. Хэрэв танд карт байхгүй бол та өөрийн харьцдаг аль нэг банкнаас авах боломжтой.
  2. Та www.englishclass101.com сайт руу орж бүртгүүлээрэй. Та өөрийн email хаягаар бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсэний дараа та өөрийн email хаягаа шалгаж бүртгэлээ баталгаажуулах линк дээр дарах хэрэгтэй.
  3. Бүртгүүлсэний дараа сайтыг баруун дээд буланд байрлах “sign in” линк дээр дарж нэвтэрнэ.