Унших чадвар

Унших чадвар гэдэг нь аливаа зүйлийг уншаад түүний утгыг гүйцэд ойлгох чадвар юм. Энэ нь зөвхөн орчуулах бус үг, өгүүлбэр болон бүх л хэсгийг тодорхойлж, хэлэх гээд байгаа санааг нь бүрэн ойлгох чадвар юм. Ном унших нь танд хэцүү санагдаж болох ч хэрвээ Англи хэлээ сайжруулъя, зорилгодоо хүрье гэж хүсэж байгаа л бол өдөр бүр доод тал нь 30 минут ном унших хэрэгтэй.

  • Та Англи хэл дээр ном уншсанаар үгийн сангаа нэмэгдүүлнэ. Ном уншихад үгийг дангаар нь бус холбоо үгээр, өгүүлбэрээр тогтоодог бөгөөд харилцан ярилцах үед хэрэгтэй үг санаанд шууд л орж ирдэг.
  • Дүрэм болон бичгийн чадвар нэмэгдэнэ. Та дүрмийг цээжилж бус хэрэглээн дээр сурах болно.
  • Ном уншихдаа чангаар уншаарай. Ингэснээр таны дуудлага сайжирч, ярианы чадвар нэмэгдэхэд дөхөм болно.
  • Компьютер болон гар утаснаас унших боломжтой
  • Номоо сонсож болно (Сонсох чадвар сайжирна, чангаар дагаж уншсанаар дуудлага сайжирна)
  • Номын нэг бүлгээс нөгөө бүлэг рүү хялбархан шилжинэ
  • Үсгийн хэмжээг хүссэнээрээ тохируулж болно
  • Тохиргоо хэсэгт унших хэлбэрийг Single page, Double page хэлбэрт шилжүүлж болно
    • Single page: Дэлгэц дээр нэг бүлэг бүтэнээрээ гарах тул дээш доош гүйлгэнэ. Аудио сонсох боломжтой.
    • Double page: Нэг бүлгийг хуудаснуудад хуваадаг тул дээш доош гүйлгэх шаардлагагүй
  • Full screen буюу бүтэн дэлгэцээр унших боломжтой
  • Хайлт хийх боломжтой
  • Номын тэмдэглэл хөтлөх боломжтой (Мэдэхгүй үг хэллэгээ тайлбартай нь оруулаарай)
  • Bookmark буюу номын хавчуурга хэрэглэх боломжтой

Ном унших дасгалын жишээ болгож J. M. Barrie-ийн Peter Pan (Beginner A1) зохиолыг уншаарай. Энд дарж уншина уу.