
1. Онлайн
сургалт

2. Онлайн
тоглоом

3. Онлайн
ном

Биет 3
материал

Зөв дуудлагаар уншиж сургах онлайн, интерактив сургалт
1-4 дүгээр ангийн сурагчдад зориулав

1. Онлайн
сургалт

2. Онлайн
тоглоом

3. Онлайн
ном

Биет 3
материал
Хүүхэд Англи хэлний 26 үсгээ цээжилсэн ч ЗӨВ дуудлагаар уншиж чаддаггүй шалтгаан нь 44 авиа (Phoneme), эдгээр авиаг илэрхийлдэг 180 (Grapheme) хувилбар болон зөв унших дүрмүүдийг нь мэддэггүйд байдаг.
Good Phonics онлайн интерактив сургалтаар дээрх бүгдийг дараах 3 хэсэгт хуваагдсан 164 хичээлээр зааж АВИА нийлүүлэн зөв дуудлагаар уншиж сургадаг.
Жишээлбэл: /b/ авиа b-a-g (3 үсэг 3 авиа), /sh/ авиа sh-i-p (4 үсэг, 3 авиа), /i/ авиа n-igh-t (5 үсэг, 3 авиа) гэх мэтээр нэг авиаг 1-4 үсгийн хослолоор илэрхийлдэг.
Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.
b | a | g |

sh | i | p |

n | igh | t |

Өөрөөр бичигддэг ч ижил дуудлагатай: Жишээлбэл /ai/ авиа: r-ai-n, s-ay, cake
Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.
r | ai | n |

s | ay |

c | a | k | e |

Адил бичдэг ч өөр дуудлагатай: Жишээлбэл ea графим: s-ea /ee/, b-r-ea-d /e/
Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.
t | ea |

b | r | ea | d |

СУРГАЛТААР ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД
41 түвшиний 164 авиа хичээл.
7 хоногт 1 түвшин (level).

Сургалтад Phoneme болон Grapheme-ийг системтэйгээр зааж богино хугацаанд авиа нийлүүлэн уншиж сургадаг СИНТЕТИК ФОНИКС аргачлал ашигладаг.
Сургалт нь Их Британийн бага сургуулийн хөтөлбөрт суурилсан бөгөөд энэ нь хүүхдэд ачаалалгүй, үр дүнтэйгээр уншиж сургах батлагдсан хөтөлбөр юм.
Авиа нийлүүлж Зөв дуудлагаар уншиж сурах нь ярих, бичих, сонсох чадвар буюу Англи хэлний суурь болдог.
СУРГАЛТЫН ЭРХ ЭСВЭЛ БАГЦЫГ СОНГОН АВААРАЙ
Унших явцад хүүхэд шинэ үгсийг утгыг нь ойлгож тогтоодог тул тэдгээрийг зөв хэрэглэх чадвартай болно.
Уншлагын тусламжтайгаар хүүхэд өгүүлбэрийн бүтэц, үгсийн холбоосыг ойлгож, зөв өгүүлбэр зохиох чадвартай болно.
Ном уншснаар зөв дуудлага, өгүүлбэрийн бүтцээ хоногшуулж, үгийн баялагаа нэмэгдүүлдэг тул ярихдаа гацалгүйгээр өөрийгөө илэрхийлдэг.
Уншиж сурсан хүүхэд үгийг сонсож таних хурд сайтай байдаг тул бусдын яриаг ойлгох чадвар сайн байдаг.
Уншиж чаддаг хүүхэд тухайн үгийг сонсоод авиагаар ялган, авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолыг мэддэг болсон байдаг тул алдаагүй зөв бичих чадвартай болдог.
Уншиж сурсан хүүхэд англи хэлийг богино хугацаанд сурдаг бөгөөд дунд ангиасаа л сурсан хэлээ ашиглан мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой.