АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ – A1 түвшин
English ClassMN сайтын энэхүү Англи хэлний онлайн сургалт нь анхан шатнаас гүнзгий шат хүртэлх нийт 6 түвшиний сургалтын хамгийн эхнийх нь болох анхлан суралцагчдад зориулагдсан CEFR A1 түвшиний сургалт юм.
Сургалтын аргачлал
Гадаад хэл сурах хоёр арга зам байдаг.
1. Нүдээрээ буюу нүдлэж сурах
2. Чихээрээ буюу сонсож сурах
Нүдээрээ буюу нүдлэж сурах арга
Энэ аргаар сурах үед эхний өдрөөсөө уншиж, бичихэд суралцаж эхэлдэг.
- Шинэ үг сурахдаа үгийг уншиж, харж тогтоох замаар сурдаг
- Эхнээсээ л дүрэм сурч, онол үзэж эхэлдэг
- Англи хэлээр хүмүүстэй харилцаж сурахдаа орчуулах дасгал хийдэг
Ихэнх сургалт энэ арга замаар явагддаг ба суралцаж байгаа хүнд дараах хүндрэлүүд тохиолддог.
Би маш их үг мэддэгч Англи хэлтэй хүнтэй харилцах үед хэрэгтэй үг санаанд орж ирэлгүй гацдаг,
Би бичихдээ сайн ч ярихдаа маш удаан, дараагийн үгээ бодож нэг үгээ олон дахин давтдаг,
Тухайн харилцаж байгаа хүн маань миний дуудлага болон акцентийг ойлгодоггүй учир дахин хэлээч хэмээн хүсдэг,
Хүмүүс юу хэлж ярьж байгааг нь ойлгодоггүй, заримдаа ойлгосон юм шиг боловч буруу ойлгосон байдаг,
Би ярих үедээ маш их стресдэж, ядардаг. Мөн өөрийн дуудлагаасаа ичдэг.
Чихээрээ буюу сонсож сурах арга
Дээрх хүндрэлүүд нь бүгд сонсож ойлгох болон ярих чадвар хөгжөөгүйтэй холбоотой байгааг та анзаарч байгаа байх.
Сонсож ойлгох болон ярих чадвар нь дуу авиан дээр суурилдаг.
- Та хэн нэгэнтэй ярих үедээ амныхаа тусламжтай дуу авиа гаргадаг.
- Та хэн нэгнийг сонсох үедээ чихнийхээ тусламжтай дуу авиаг сонсдог.
Та дуу авиаг харж чадахгүй, зөвхөн сонсоно. Ийм учраас л та зөвхөн Нүдээрээ буюу нүдлэж сурах аргаар сонсож ойлгож, ярьж сурдаггүй. Чихээрээ буюу сонсож сурах аргаар л хүний хэлсэнийг ойлгож, ярьж сурна.
Та анх хэлд орохдоо үг цээжилж, дүрэм сураагүй. Та өөрийн эргэн тойронд байгаа дуу авиаг сонссоор ойлгож эхэлсэн, дагаж хэлсээр ярьж сурсан. Та сонсож ойлгодог, ярьж чаддаг болсон хойноо унших, бичих болон дүрмийг сурч эхэлсэн шүү дээ. Чихээрээ буюу сонсож сурах арга яг үүнтэй ижил юм.
Сонсож сурах аргаар сурах үед эхний өдрөөсөө сонсож, дуудлагыг тогтоож ярихад суралцаж эхэлдэг.
- Шинэ үг сурахдаа сонсож, дуудлагыг нь дагаж хэлэх замаар сурдаг
- Хэлийг сонсож ойлгож ярьж харилцах явцын дунд үндсэн дүрмийг өөрийн мэдэлгүйгээр буюу дотоод ухамсараараа сурдаг
- Англи хэлээр хүмүүстэй харилцаж сурахдаа харилцан яриаг давтаж, дагаж хэлж сурдаг