Та энэ хөтөлбөрт хамрагдаж Гэрээт борлуулагч болсоноор өөрийн хөтөлдөг блог, вэб сайт, facebook пост эсвэл бүр өөрийн илгээж буй и-мэйл, төрөл бүрийн мессенжерт EnglishClass.MN-ны Англи хэлний онлайн сургалтуудын линкийг байрлуулж орлого олох боломжтой болох юм.

Англи хэлний онлайн сургалтанд хамрагдах магадлалтай хэрэглэгч таны байрлуулсан линк дээр дарж Онлайн сургалтын мэдээлэл бүхий хуудас руу ороод худалдан авалт хийсэн тохиолдолд Та борлуулалтын орлогын 50% -тай тэнцэх дүнгээр орлого олно.

EnglishClass.MN-ны Гэрээт борлуулагч болоход төлбөргүй бөгөөд бүртгүүлэхэд хялбархан.

  1. Гэрээт борлуулагч болох нөхцөлтэй танилцана. Эндээс харна уу.
  2. Бүртгүүлнэ. Бүртгэлийн хуудасыг Энд дарж ороод бөглөнө үү.
  3. Зөвхөн танд зориулагдсан линкийг авч өөрийн блог, вэб сайт, facebook пост, мессенжер зэрэгт оруулна.
  4. Орлого олж эхлэнэ.

Гэрээт борлуулагчаар бүртгүүлэхэд гэрээт борлуулагчийн хувийн дугаар үүсэх бөгөөд та онлайн сургалтын хуудасны линкийг авахад энэхүү хувийн дугаар дагалдана. Хэрэглэгч таны линкээр орж худалдан авалт хийх үед систем автоматаар таны линкийг таньж улмаар таньд орлого хувиарлах болно.