Англи хэл 26 үсэг, 44 авиатай.

Эдгээр Phoneme гэж нэрлэгддэг 44 авиа болон Grapheme гэж нэрлэгддэг авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолуудын 100 гаруй хувилбарыг таньж мэдсэнээр ЗӨВ дуудлагаар уншиж, цээжээр бичиж сурна.

Good Phonics сургалт нь Англи, Австралийн бага ангийн сургалтын хөтөлбөртэй.

СИНТЕТИК ФОНИКС аргачлалаар Англи хэлний 44 авиа, эдгээр авиаг илэрхийлдэг үсэг, үсгийн хослолын 100 гаруй хувилбарыг 5 түвшинд (Phase 1-5) хуваадаг.

Ингэснээр тодорхой дарааллын дагуу хялбар, зугаатай байдлаар заадаг ба АВИА НИЙЛҮҮЛЭН ЗӨВ ДУУДЛАГААР уншиж, бичиж сургадаг интерактив хичээлтэй.

Суралцах явцдаа нийт 3500 үг мэддэг болохын зэрэгцээ 70 гаруй онлайн аудио ном унших эрхтэй болно.

Онлайн сургалтаар сурснаа бататгахад зориулж дараах боломжуудыг санал болгож байна.

Good Phonics интерактив сургалт нь 5 үе шат (phase), 162 авиа хичээлтэй бөгөөд Сургалтад 3500 ҮГ, 2000 ӨГҮҮЛБЭР ашиглагдахын зэрэгцээ бүх хичээлийг багтаасан 3 давтлагын дэвтэртэй. Онлайн болон хэвлэмэл хувилбартай.

  • Ямар ч хугацааны сургалтын эрх авсан онлайн хувилбар дагалдах ба татаж аван хэвлэх боломжтой.
  • Өөрсдөө хэвлэх боломжгүй эсвэл хэвлэх зардал өндөр байгаа бол хэвлэмэл хувилбарыг худалдан авах боломжтой.

Давтлагын дэвтэр ашиглах байдал

Сургалтын 5 үе шат (phase) бүр дотроо 4 авиа хичээл бүхий  түвшинүүдэд хуваагддаг.

Энэхүү сургалтын хөтөлбөр болон бүтцийг ойлгох, хүүхдийнхээ суралцах явцыг хянахад зориулсан зурагт хуудсуудыг бид санал болгодог. 5 үе шат бүр нэг зурагт хуудас болдог бөгөөд эдгээрийн тусламжтайгаар хүүхэд болон эцэг, эхийн аль аль нь суралцах явцаа хянаж, системтэйгээр суралцах, сурснаа бататгах боломжтой.

Аливаа зүйлийг сурахад тогтмол давтаж байх нь чухал, гэхдээ давтлага хийх үйл явц нь хүүхдийг уйдаахгүй, зугаатай, сонирхолтой байвал хүүхэд илүү сайн суралцдаг. Тиймээс Синтетик фоникс аргачлалаар уншиж сурч байгаа хүүхдэд зориулсан энэхүү соронзон давтлагын багцыг санал болгодог.

Энэхүү багцыг ашиглан хичээл дээр үзсэнээ давтахад маш тохиромжтой, хүүхдэд зугаатай, сонирхолтой байдаг. Багцад байгаа картыг ашиглан уншиж, цээжээр бичих дасгал хийж болохоос гадна соронзон үсэг, үсгийн хослолыг нь онлайн сургалт болон давтлагын дэвтэртэй хослуулбал илүү үр дүнтэй байдаг.

Синтетик фоникс аргачлал, хөтөлбөрийн дагуу анхлан уншиж сурч буй хүүхдэд зориулсан 50 номын багц.

Ягаан өнгөөр ялгасан сүүлийн 16 ном нь Usborn-ны “First reading Level two” хоёр дахь түвшний номнууд юм. Энэ түвшний номнууд нь өмнөх түвшинээс арай урт түүхтэй бөгөөд хүүхэд эдгээр номыг уншсанаар тэвчээртэйгээр ном уншихад суралцахын зэрэгцээ унших чадвар нь сайжирна.

Цайвар ногоон өнгөөр ялгасан эхний 22 ном Usborn-ны “Very first reading” буюу синтетик фоникс аргачлалаар уншиж сурч байгаа хүүхдэд эхний алхмаа хийхэд зориулагдсан.

Шар өнгөөр ялгасан дараагийн 12 ном нь Usborn-ны “First reading Level one” эхний түвшний номнууд бөгөөд уншиж сурч буй хүүхдүүд бие даан уншиж сурахад зориулагдсан маш богино хэмжээний сонирхолтой түүхүүдтэй.

Сургалтад синтетик фоникс аргачлалын дагуу хийгдсэн Usborne-ий онлайн тоглоомыг ашиглаж байгаа бөгөөд 12 сар болон хугацааны хязгааргүй сургалтын эрх авбал тоглоомын эрхийг бэлэглэж байна.

1. Teach your monsters to read
Суралцах явцдаа энэхүү тоглоомыг тоглох бөгөөд сурснаа бататгахын зэрэгцээ аль авиа үсгийг давтах шаардлагатай байгааг мэдэх боломжтой.

2. Reading for fun
Сургалтаа дуусган уншиж сурсны дараа энэхүү тоглоомыг тоглож, ном уншдаг. Энэ нь хүүхдийг уйдаахгүй, зугаатай аргаар ном уншуулдагаараа давуу талтай. Энэ тоглоом нь 3 түвшинд хуваагдсан 70 гаруй номтой.

Сургалт онлайн, интерактив хэлбэрээр явагддаг. Дэлгэцийн цагийг бага байлгах, суралцагч хүүхдэд зугаатай, сонирхолтой, үр дүнтэйгээр хичээлээ давтахад зориулсан дараах ном, сургалтын материалуудыг санал болгодог.

Эдгээр ном, материалууд нь сургалтын нэгэн адил СИНТЕТИК ФОНИКС аргачлал дээр тулгуурлсанаараа онцлогтой.

Багцаар авбал хямд
+
Сургалтын хязгааргүй эрхтэй