1a. Үндсэн сургалт: Авиа нийлүүлж унших дасгал
1b. Үндсэн сургалт: Авиа ялгаж сонсох дасгал
1c. Үндсэн сургалт: Дуудлага шалгах дасгал
Авиа нийлүүлж Зөв дуудлагаар уншиж, цээжээр бичиж сургах онлайн сургалт
Авиа нийлүүлж Зөв дуудлагаар уншиж сурах нь ярих, бичих, сонсох чадваруудын суурь болдог.
Cургалтын эрх болон шаардлагатай сургалтын материалуудтай.
Үндсэн сургалтын эрх + Тоглоомын хэлбэрээр суралцах эрх.
Англи хэл нь 26 үсэг, 44 авиатай. Эдгээр авиаг Phoneme гэж нэрлэдэг бол тэдгээрийг илэрхийлэх үсэг болон үсгийн хослолын 180 гаруй хувилбарыг Grapheme гэдэг.
Сургалтад Phoneme болон Grapheme-ийг системтэйгээр зааж богино хугацаанд авиа нийлүүлэн уншиж сургадаг СИНТЕТИК ФОНИКС аргачлал ашигладаг.
Сургалт нь Их Британийн бага сургуулийн хөтөлбөрт суурилсан бөгөөд энэ нь хүүхдэд ачаалалгүй, үр дүнтэйгээр уншиж сургах батлагдсан хөтөлбөр юм.
СУРГАЛТААР ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД
41 түвшиний 164 авиа хичээл
Дээрх сургалтын хөтөлбөрийг хялбарчилбал дараах 3 хэсэгт хуваагдана.
Жишээлбэл: /b/ авиа b-a-g (3 үсэг 3 авиатай үг), /sh/ авиа sh-i-p (4 үсэг, 3 авиатай үг), /ear/ авиа ear (3 үсэг, 1 авиатай үг), /or/ авиа b-ough-t (6 үсэг, 3 авиатай үг) гэх мэтээр нэг авиаг 1-4 үсгийн хослолоор илэрхийлдэг.
Өөрөөр бичигддэг ч ижил дуудлагатай: Жишээлбэл /ai/ авиа r-ai-n, s-ay, cake
Адил бичдэг ч өөр дуудлагатай: Жишээлбэл ea графим s-ea /ee/, b-r-ea-d /e/, b-r-ea-k /ai/
Сургалт доорх 3 хэлбэрээр явагддаг.
1a. Үндсэн сургалт: Авиа нийлүүлж унших дасгал
1b. Үндсэн сургалт: Авиа ялгаж сонсох дасгал
1c. Үндсэн сургалт: Дуудлага шалгах дасгал
2. Тоглоомын хэлбэрээр суралцах
3. Давтлагын дэвтэр
Авиа давтах тоглоом (нэмэлтээр)
Миний хүү өмнө нь англиар уншихдаа муу байсан. Харин энэ сургалтад хамрагдаад хэдхэн долоо хоногийн дараагаас авиа холбон уншиж чаддаг болсон. Хичээлүүд нь маш ойлгомжтой, сонирхолтой байсан. Маш их баярлалаа!
Хичээлүүд нь маш энгийн, ойлгомжтой. Хүү маань 6 настай ч хичээлээ өөрөө сонирхон үзэж байгаад их баяртай байгаа. Үнэ цэнэтэй сургалт!
Сургалт хүү бид 2-т их тус болж байгаа. Ялангуяа фонексийн авиа зүйн постерийг нь ханандаа тогтоогоод харж байхад их зүгээр юм. Гэхдээ хэцүү үгсийг давтах дасгалаа илүү олон болгоорой.
Сургалт маш үр дүнтэй. Фонексийн аргаар уншиж сурах нь маш зөв юм байна. Ганц асуудал нь давтлагын дэвтрийг хэвлэхэд олон хуудастай тул үнэтэй болсон. Хэвлэмэл хувилбарыг нь авах байж.
Эцэг эхчүүдэд хүртээмжтэй, боломжийн үнэтэй, үр дүнтэй сургалт гэж бодож байна. 7 настай хүү маань одоо богино өгүүлбэрүүдийг өөрөө уншиж чаддаг болсон!
Анхандаа онлайн сургалт тийм ч үр дүнтэй биш байх гэж бодож байсан ч үр дүнтэй юм. Охин маань одоо богино хэмжээний ном уншиж чаддаг болсон!
Фонексийн арга нь хүүхдийг хэтэрхий олон дүрэм цээжлэхгүйгээр шууд зөв дуудлагаар уншиж сургаж байгаа нь их таалагдсан.
Хичээлүүд нь хүүхдэд их таалагдсан. Ялангуяа авиа холбох дасгалууд нь маш хэрэгтэй байлаа.
Би өөрөө англи хэл мэдэхгүй болохоор хүүхдээ хэрхэн сургах вэ гэж санаа зовж байсан ч бид 2 хамтдаа суралцаж, уншиж сурч байгаа. Үнэхээр хэрэгтэй сургалт.
Би 7 настай хүүтэйгээ хамт үзэж, дасгалуудаа хийлгэдэг. Хүүхдийн сурах хурд үнэхээр гайхалтай.
Унших явцад хүүхэд шинэ үгсийг утгыг нь ойлгож тогтоодог тул тэдгээрийг зөв хэрэглэх чадвартай болно.
Уншлагын тусламжтайгаар хүүхэд өгүүлбэрийн бүтэц, үгсийн холбоосыг ойлгож, зөв өгүүлбэр зохиох чадвартай болно.
Ном уншснаар зөв дуудлага, өгүүлбэрийн бүтцээ хоногшуулж, үгийн баялагаа нэмэгдүүлдэг тул ярихдаа гацалгүйгээр өөрийгөө илэрхийлдэг.
Уншиж сурсан хүүхэд үгийг сонсож таних хурд сайтай байдаг тул бусдын яриаг ойлгох чадвар сайн байдаг.
Уншиж чаддаг хүүхэд тухайн үгийг сонсоод авиагаар ялган, авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолыг мэддэг болсон байдаг тул алдаагүй зөв бичих чадвартай болдог.
Уншиж сурсан хүүхэд англи хэлийг богино хугацаанд сурдаг бөгөөд дунд ангиасаа л сурсан хэлээ ашиглан мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой.
Сургалт 5 үе шатад хуваагддаг бөгөөд үе шат нь түвшинүүдэд хуваагддаг. Нэг түвшин дотроо 4 авиа хичээл, давтлагын дэвтэр болон хичээлээс гадуур үзэх материал зэргээс бүрддэг.
Хөтөлбөрийн дагуу 7 хоногт 4 авиа хичээл үзэх шаардлагатай бөгөөд нэг хичээлийг 10-25 минут хийдэг.
Сургалт синтетик фоникс аргачлалын дагуу 10 сарын хөтөлбөртэй бөгөөд 1-5 үе шатаас бүрддэг. Та доорхи 1 жил болон хагас жилийн эрхүүдээс сонголтоо хийгээрэй.
Зөв дуудлагаар уншиж, цээжээр бичиж сурахад шаардлагатай үндсэн сургалтын материалууд + Онлайн сургалтын эрх