phonics-logo1

Зөв дуудлагаар уншиж сургах онлайн, интерактив сургалт

1-5 дугаар ангийн сурагчдад, байгаа газраасаа суралц

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АРГАЧЛАЛ

Хүүхэд Англи хэлний 26 үсгээ цээжилсэн ч ЗӨВ дуудлагаар уншиж чаддаггүй шалтгаан нь 44 авиа (Phoneme), эдгээр авиаг илэрхийлдэг 180 (Grapheme) хувилбар болон зөв унших дүрмүүдийг нь мэддэггүйд байдаг. 

Good Phonics онлайн интерактив сургалтаар дээрх бүгдийг дараах 3 хэсэгт хуваагдсан 164 хичээлээр зааж АВИА нийлүүлэн зөв дуудлагаар уншиж сургадаг.

Жишээлбэл: /b/ авиа b-a-g (3 үсэг 3 авиа), /sh/ авиа sh-i-p (4 үсэг, 3 авиа), /i/ авиа n-igh-t (5 үсэг, 3 авиа) гэх мэтээр нэг авиаг 1-4 үсгийн хослолоор илэрхийлдэг.

Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.

b
a
g

sh
i
p

n
igh
t

Өөрөөр бичигддэг ч ижил дуудлагатай: Жишээлбэл /ai/ авиа: r-ai-n, s-ay, cake

Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.

r
ai
n

s
ay

c
a
k
e

Адил бичдэг ч өөр дуудлагатай: Жишээлбэл ea графим: s-ea /ee/, b-r-ea-d /e/

Жишээг үсэг болон зураг дээр дарж сонсоорой.

t
ea

b
r
ea
d

СУРГАЛТААР ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД

41 түвшиний 164 авиа хичээл.
7 хоногт 1 түвшин (level).

Сургалтад Phoneme болон Grapheme-ийг системтэйгээр зааж богино хугацаанд авиа нийлүүлэн уншиж сургадаг СИНТЕТИК ФОНИКС аргачлал ашигладаг.

Сургалт нь Их Британийн бага сургуулийн хөтөлбөрт суурилсан бөгөөд энэ нь хүүхдэд ачаалалгүй, үр дүнтэйгээр уншиж сургах батлагдсан хөтөлбөр юм. 

Авиа нийлүүлж Зөв дуудлагаар уншиж сурах нь ярих, бичих, сонсох чадвар буюу Англи хэлний суурь болдог.  

Авиа хичээл
0
Үг
0
Өгүүлбэр
0

ЯАГААД УНШИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үгийн сан нэмэгдэнэ

Унших явцад хүүхэд шинэ үгсийг утгыг нь ойлгож тогтоодог тул тэдгээрийг зөв хэрэглэх чадвартай болно.

Өгүүлбэрийн бүтцийг ойлгодог болно

Уншлагын тусламжтайгаар хүүхэд өгүүлбэрийн бүтэц, үгсийн холбоосыг ойлгож, зөв өгүүлбэр зохиох чадвартай болно.

Ярих чадвар сайжирна

Ном уншснаар зөв дуудлага, өгүүлбэрийн бүтцээ хоногшуулж, үгийн баялагаа нэмэгдүүлдэг тул ярихдаа гацалгүйгээр өөрийгөө илэрхийлдэг.

Сонсгол сайжирна

Уншиж сурсан хүүхэд үгийг сонсож таних хурд сайтай байдаг тул бусдын яриаг ойлгох чадвар сайн байдаг.

Цээжээр бичиж сурна

Уншиж чаддаг хүүхэд тухайн үгийг сонсоод авиагаар ялган, авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолыг мэддэг болсон байдаг тул алдаагүй зөв бичих чадвартай болдог.

Суралцах цаг хугацаагаа хэмнэнэ

Уншиж сурсан хүүхэд англи хэлийг богино хугацаанд сурдаг бөгөөд дунд ангиасаа л сурсан хэлээ ашиглан мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой.

×

Cart