Good Phonics сургалтын давтлагын дэвтэр – Хэвлэмэл хувилбар- 96 хуудас Phase 2,3

20,000

Захиалсан давтлагын дэвтэр 2-3 хоногийн дотор хаягаар хүргэгдэнэ.

Category:

Танилцуулга

Good Phonics хэмээх 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан Англи хэлээр уншиж, цээжээр бичиж сургах интерактив, онлайн сургалтын ДАВТЛАГЫН ДЭВТЭР хэвлэмэл хувилбар.

Уг давтлагын дэвтрийн онлайн хувилбар нь онлайн сургалтад төлбөргүйгээр дагалддаг бөгөөд татаж аваад хэвлэх боломжтой байдаг.

Харин өөрсдөө хэвлэх боломжгүй байгаа эсвэл хэвлэх зардал өндөр гарч байгаа бол энэхүү хэвлэмэл хувилбарыг захиалан аваарай.

Давтлагын дэвтэртэй ажиллах зааварчилгаа

Авиа бататгах дасгал: Авиаг сонсгох бөгөөд хүүхэд тохирох үсгийг будна.

Унших дасгал: Энэ хэсэг нь үг болон өгүүлбэр унших хэсгээс бүрддэг.

Үг унших: Уншихдаа авиа тус бүрийг хэлээд, дараа нь авиа нийлүүлж үгээ бүтнээр нь уншина. Мөн үгийн утгыг илэрхийлж байгаа зургийг сонгож дугуйлна.

Өгүүлбэр уншаад ард байгаа зураг нь өгүүлбэрийн утгыг илэрхийлж байвал зөвлөнө, үгүй бол чагтлана.

Үсэглэх буюу цээжээр бичих дасгал: Үгийг сонсгох бөгөөд хүүхэд цээжээр бичнэ. Бичихдээ үгийн утгыг илэрхийлж байгаа зургийн ард бичнэ.