Сонсох болон Ярих чадварыг сайжруулах зорилгоор Youtube-ээс анхан, дунд, гүнзгий шатлалд тохирох төрөл бүрийн сонирхолтой видео бичлэгүүдийг (5-20 минутын) сонгон авч интерактив транскрипт, сонсох дасгал, ярих дасгал зэргээр баяжуулахын зэрэгцээ интерактив видео хэлбэрт шилжүүлэн сайтын хэрэглэгчиддээ хүргэж байна.

Мөн хэрэглэгч өөрөө Youtube-ээс видео сонгон бидэнд илгээн баяжуулалт хийлгэн дасгалтай ажиллаж болно.

English ClassMN нь хэл сурах олон арга барилаас “Чихээрээ буюу сонсож сурах” арга барилыг илүүд үздэг. Энэ арга барил нь үндсэн дөрвөн чадвараас “Сонсох чадвар”-ыг нэгдүгээрт тавьдаг. Энэ аргын гол санаа нь ”Хэрэв та сонсож чадахгүй бол ярьж чадахгүй”. Та Англиар ярьж сурахын тулд үг, өгүүлбэрийг ялгаж сонсож чаддаг байх хэрэгтэй. Сонсох чадвараа хөгжүүлэх цорын ганц арга бол өдөр бүр тогтмол сонсох дасгал хийж байх.

Та дээрхи арга барилаар хичээл заадаг онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл эндээс мэдээлэл аваарай.

Сайт дээр сонсох дасгал нь интерактив транскрипт болон интерактив видео гэсэн 2 хэлбэртэй байх ба сонсох дасгал, ярих дасгалтай байна.

Сонсох чадвар хөгжүүлэх доорх жишээ дасгалыг хийж үзнэ үү. Дасгалтай ажиллахаас өмнө Сонсох чадвар хөгжүүлэх зөвлөмж болон аргын талаар уншаарай.

Ярих чадвараа хөгжүүлэх суурь нь сонсох чадвар юм. Та үг, өгүүлбэрийг ялгаж сонсож байвал чангаар дахин дахин дагаж хэлэх хэрэгтэй. Олон удаагийн дасгалын дараа өмнө нь огт ажиллаж байгаагүй эрүү нүүр, хэлний булчингууд ажиллагаанд орсноор ярихад хялбар болж зөв дуудаж эхэлдэг. Ярих чадвараа хөгжүүлэхэд та өөртөө ярих дадал зуршил бий болгох нь чухал. Бид анх хэлд орох үеэсээ эхлэн эх хэлээрээ ярих дадал, зуршилийг бий болгон хөгжүүлсээр ирсэн. Харин Англиар ярих дадал, зуршилийг бий болгох хамгийн сайн арга бол өдөр бүр сонссоноо өгүүлбэр, өгүүлбэрээр дагаж хэлэх дасгал хийж байх хэрэгтэй. Энэ явцад шинэ үг, хэллэг сурч байдаг.

Та ярих чадварыг хөгжүүлдэг онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай.

Ярих чадварыг сайжруулах хамгийн шилдэг арга бол хүнтэй харилцан ярилцах юм. Та Англи, Америк, Канад, Австрали багштай харилцан ярилцах ганцаарчилсан сургалтыг маш бага зардалаар авах боломжтой. Тун удахгүй шилдэг сайтуудын талаар мэдээлэл оруулах болно.

English ClassMN дээр Сонсох, Ярих дасгал доорхи хэлбэрээр явагдана.

Сонсгол сайжруулах дасгал: Эх бичлэгийг анхааралтай сонсож дутуу хэсгийг гүйцээж бичээрэй.

-Ok, go! -Thank you.
Hello and welcome to your Shining Stars audition.
Hello, thank you.
-What’s your name?
-My name is Nicky Brooks.
-Can you spell that for me, please?
-Sure. It’s N-I-C-K-Y B-R- double O – K-S.
-Where are you from?
-I’m from Chicago.
-How old are you?
-I’m 30.
OK and are you a professional singer?
No, sir, I’m a waitress. I work six days a week. I’ve never been brave enough to sing in public before.
Ready? Good luck. You have one minute.
My mama told me life won’t be easy. And we learned the hard way that nothing is for free. But that doesn’t mean we won’t follow our dreams. Got to be brave we’ve got to be brave. You’re the one who makes me believe. I’m not afraid, so I’m not afraid. All my life I have dreamed. Please don’t wake me, please don’t wake me. I realize it’s just a dream Please don’t wake me, please don’t wake me. I’ve got to show to what I can be so you know how to take the big leap. You’re my little star. I want you to see what we make when we…
I’m sorry. Thank you for your time.
What are you doing, Nicky?
-Sorry?
-Are you giving up?
It’s true that you made a mistake but who doesn’t? Look at me. Do you think I’m bothered about your mistake? You are exactly what we’ve looking for in Shining Stars. Do you all agree?
-Totally.
-Without a doubt.
So, you decide.
Thank you!
again ability diminish again and again absorb

Интерактив видео

Интерактив видео гэдэг нь бичлэг үзэж байхад дэлгэц дээр тухайн мэдээлэл, сэдэвтэй холбоотой дасгал ажил гарч ирэх бөгөөд дасгал ажлыг хийж дуусгаад үргэлжлүүлэн видеог үзнэ гэсэн үг юм. Нэг бичлэгт хэдэн ч дасгал ажил байж болох бөгөөд өөр өөр төрөлтэй байж болно.

Интерактив видео хэлбэртэй сонсох дасгалыг энд дарж хийж үзээрэй.