Та нэвтэрсэн байх шаардлагатай.

Доор байрлах сургалтын хөтөлбөрөөс хичээл рүү хандаарай.

Сургалтын тухай

Бага насны хүүхдүүдэд Англи хэл сургах хамгийн шалгарсан, зөв арга нь Англи хэл дээр ном уншуулах юм. Ном унших явцад үгийн сан нэмэгдэж, өгүүлбэрийн бүтцийг ойлгоод зогсохгүй сонсгол болон ярих чадвар сайжирч байдаг. Иймээс таны хүүхдэд Good Phonics - Англи хэлээр уншиж, цээжээр бичиж сургах интерактив онлайн сургалтыг санал болгож байна.Phonics гэж юу вэ? Энэ нь үгийг авиагаар салгаж, хялбар аргаар уншиж сургадаг аргачлал бөгөөд Англи, Америк, Канад, Австрали зэрэг англи хэлтэй улсуудын бага ангийн хичээлийн хөтөлбөрт ашиглагддаг аргачлал юм.Англи хэлний цагаан толгой нь 26 үсэг (letters), 44 авиатай (phonemes or sound). Нэг авиа нь 1 эсвэл 2-4 үсгийн хослолоор илэрхийлэгддэг. Авиаг илэрхийлж байгаа үсэг болон үсгийн хослолыг grapheme гэдэг ба Англи хэлэнд нийт 180 гаруй grapheme байдаг. Энэхүү сургалт нь Phonics аргачлалаар phoneme, grapheme-үүдийг 5 phase буюу үе шат, 26 level буюу түвшинд хуваан хүүхдэд ачаалал өгөлгүйгээр хялбар, сонирхолтой аргаар уншиж, цээжээр бичиж сургах ба хүүхэд хичээлтэйгээ шууд харьцах боломжтой (интерактив) гэдгээрээ онцлогтой.Эцэг, эх асран хамгаалагчдын хувьд хүүхдийг чиглүүлж өгөх ба 7 хоногт 4 хичээлийг (нэг түвшин) тус бүрд нь 30 минутаар хичээллэхэд 9 сарын дотор уншиж, бичиж сургах хөтөлбөртэй. Эцэг, эх асран хамгаалагчид англи хэлний мэдлэггүй байсан ч хүүхдээ чиглүүлж, хүүхэдтэйгээ хамт суралцах боломжтой. Мөн сургалтанд хамрагдсан эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан хаалттай групп нээсэн тул тус группд нэгдэн мэдээлэл авах, хүүхэдтэйгээ хамтдаа суралцаж байгаа туршлагаа бусадтайгаа хуваалцах боломжтой.
Show More

Юу сурах вэ?

  • Англи хэлний 44 авиаг ялгаж сонсож сурна,
  • Аль үсэг, үсгийн хослол ямар авиа илэрхийлдэгийг мэддэг болно,
  • Авиа холбож зөв дуудлагаар уншиж сурна,
  • Сонсгол сайжирна,
  • Цээжээр алдаагүй зөв бичиж сурна,
  • Үгийн сан нэмэгдэнэ. Анхлан уншиж сурч байгаа хүүхдүүдэд зориулан сонгосон 3500 үг, 2000 өгүүлбэртэй.

Хичээлийн хөтөлбөр

PHASE 2

PHASE 3

Level 6A – oo, oo, ar, or
oo (as in ‘zoo’), oo (as in ‘book’)

Эцэг эхчүүд болон сурагчдын сэтгэгдэл

5.0
Нийт 1 Үнэлгээ
5
1 Rating
4
0 Rating
3
0 Rating
2
0 Rating
1
0 Rating
5 жил-н өмнө
Бага ангийнхан гэлтгүй Англиар зөв уншиж сурахыг хүссэн бүх насныханд тохирох маш сайн сургалт байна.

Сургалтын материалууд

  • Суралцаж байгаа түвшиндээ тохирсон аудио, зурагт номтой
  • 26 түвшинээр ангилагдсан 218 дасгал ажлын дэвтэртэй
  • 26 үсгийг бичиж сурах дасгал бүхий 52 хуудас материалтай
  • 44 авиаг хэрхэн зөв дуудахыг харуулсан видео бичлэгтэй

Суралцах хугацаа

  • Эхний 3 үе шатыг 4-6 сарын дотор үзэж дуусгах бөгөөд уншиж сурсан байх болно.
  • 4-р шатанд бататгах болон нэмэлт хичээлүүд, 5-р үе шат нь дотроо 3 хэсэгтэй бөгөөд ахисан түвшиний хичээлүүд ордог, 3 сарын хугацаанд үзэж дуусна.

Сургалт хэнд зориулагдсан

  • Улсын болон хувийн сургуулийн 1-р ангид Монгол цагаан толгойгоо үзэж дуусгасан сурагчид,
  • 5-р ангиас Англи хэл анхлан үзэж буй сурагчид,
  • Тодорхой хугацаанд Англи хэл үзсэн ч зөв уншиж, цээжээр бичиж чадахгүй байгаа болон үгийн дуудлагыг буруу хэлдэг бол та энэ сургалтанд хамрагдаарай.