Эхний 3 авиа буюу хичээл нь унших дасгалгүй бөгөөд 4 дэхь авианаас үг уншиж, 13 дахь авианаас өгүүлбэр уншиж эхлэнэ.
Амны хөдөлгөөнийг анхааралтай ажиглан дагаж хэлээрэй





Хэрхэн зөв бичихийг бичлэгээс харна уу.
Дасгалын хуудасыг татаж, хэвлээд бичих дасгал хийгээрэй. Дасгалын зорилго нь сурсанаа бататгах, зөв дарааллаар бичиж сурах.
Зөв хэлэх дасгал. Зураг дээр дарж сонсоод дагаад хэлээрэй. Хэрэв дуудлага буруу бол үгээ дахин сонсоорой. Мөн алдаж байгаа авиагаа давтаарай. Авиаг олон дахин давтаж амны булчингаа зүгшрүүлээгүйгээс үгийг буруу дууддаг тул үзэж буй авиануудаа олон дахин хэлж байгаарай. Англи хэлний авиа Монгол хэлнийхээс өөр байдаг тул хэлж дадаагүй авиаг хэлэхэд өмнө нь огт ажиллаж байгаагүй нүүр, амны булчингууд ажилладаг. Олон дахин хэлэхэд эдгээр булчингууд хөгжихийн хэрээр зөв хэлдэг болно.



























































