Амьтад, хөгжмийн зэмсэг эсвэл байгалийн үзэгдэл гэх мэтээр бүхий л зүйлс өөрийн нэр болон гаргадаг авиатай байдаг.
Үүнтэй нэг адил аливаа хэлний үсэгнүүд өөрийн нэр болон авиатай байдаг. Жишээлбэл Англи хэлний хувьд 26 үсэгтэй. Өөрөөр хэлбэл үсэгний нэр 26 байна гэсэн үг. Харин эдгээр үсэгнүүд нь дангаараа болон хослож бичигдсэн үедээ өөр хоорондоо үл давтагдах 44 өөр авиаг үүсгэж байдаг. Хүүхэддээ нэр болон авианы ялгааг тайлбарлаарай.




















































































