ХИЧЭЭЛ ХИЙХ ЗААВАРЧИЛГАА
Сургалт 13 түвшинд хуваагдсан 50 хичээлтэй бөгөөд хичээл тус бүр нь АВИА, СОНСОХ, ТАНИХ, БИЧИХ, УНШИХ, ҮСЭГЛЭХ, ШАЛГАХ гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Хэсэг тус бүрийн видео зааварчилгааг харна уу.
Энэ хэсэгт бичлэгийг үзэж амны хэлбэр, хэлний байрлалыг ажиглангаа дагаж хэлэх бөгөөд авиаг зөв дуудаж сургах зорилготой. Монгол хэлэнд байдаггүй авианууд Англи хэлэнд байдаг. Хүүхэд тэдгээр авиаг хэлж дадаагүй, өөрөөр хэлбэл эдгээр авиаг хэлэхэд оролцдог нүүр болон ам, хэлний зарим жижиг булчин сул хөгжсөн байдаг байна. Авиаг олон дахин давтаж хэлснээр тэдгээр жижиг булчингууд хөгжиж авиаг зөв хэлдэг болно.
Энэ хэсэгт зөвхөн тухайн сурч байгаа авиа болон өмнө нь үзсэн авиа орсон үгсийг тусгайлан сонгосон. Өөрөөр хэлбэл үг сонсох, уншихад бүгд мэддэг авиа байх тул сурах явцыг хялбаршуулж, үр дүнтэй болгодог.
Хүүхэд зураг дээр дарж үгийг сонсон дагаж хэлэх бөгөөд ингэхдээ тухайн үг ямар ямар авианаас бүрдэж байгааг анзаарч байдаг. Мөн зураг харж үгийн утгыг ойлгодог. Үгийг олон дахин давтан хэлж сул хөгжсөн булчингуудаа зүгшрүүлдэг.
Энэ хэсэгт тухайн сурч байгаа авиаг илэрхийлж буй үсгийг таних, тогтоох дасгал хийдэг.
Энэ хэсэгт тухайн авиаг илэрхийлж буй үсгийн зөв бичих дарааллыг сурах, тухайн хэсэгт хавсаргасан материалыг татаж, хэвлээд бичих дасгал хийлгэх зорилготой. Мөн тухайн авиаг илэрхийлж буй үсгээ тогтоодог.
Энэ хэсэг нь үг унших болон өгүүлбэр унших хэсгээс бүрддэг.
Уншихдаа авиа тус бүрийг сонсож дагаж хэлээд, дараа нь авиануудаа нийлүүлж хурдан хэлж үгээ бүтнээр нь уншдаг. Мөн зураг дээр дарж үгийг сонсон зөв уншиж байгаагаа бататгана.
Өгүүлбэр унших
Үсэглэх хэсэгт зураг дээр дарж үг сонсох бөгөөд хэдэн авианаас бүрдэж байгааг тест бөглөж шалгана.
Мөн авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолыг зөв дараалалд оруулан үг бүтээнэ.
Энэ хэсгийн дасгал нь цээжээр бичихийн суурь болдог.
Энэ хэсэгт дуудлагаа шалгана. Үгээ сонсоод дараа нь “Дараад ярих” товч дарж үгээ тод хэлнэ. Дуу авиа таних апп хүүхдийн хэлснийг сонсоод дуудлага зөв, буруу эсэхийг хэлж өгнө. Хэрэв буруу хэлсэн бол тухайн үгэнд орсон авиануудыг давтана.