Англи хэлээр ЗӨВ уншиж, цээжээр АЛДААГҮЙ бичиж сургах интерактив сургалт
Хүүхдийн Англи хэлний суурийг зөв тавьцгаая !!!
1. ҮНДСЭН СУРГАЛТ
Энэхүү Good Phonics-1 сургалт нь 3 сарын хөтөлбөртэй ба Phase 1, 2, 3 гэсэн үндсэн 3 үе шатад хуваагдсан 50 хичээлтэй.
1-р үе шат нь авианы талаарх ойлголт өгөх бол 2-р шат нь 6 (Level), 3-р шат нь 7 түвшинд (level) хуваагдах ба түвшин тус бүрд 4 авиа хичээл болон даалгавар, хичээлээс гадуур үзэх материал бий. Долоо хоногт нэг түвшин (level) буюу 4 авиа хичээл үзэж, даалгавар (татаж аваад хэвлэх давтлагын дэвтэр бий) хийх хэрэгтэй.
Хичээлээс гадуур үзэх материалаар Английн телевизийн цуврал болох “Alphablocks”-ыг сонгосон бөгөөд энэ нь тухайн түвшинд үзсэн АВИА-нуудтай яг тохирдог тул хүүхэд үзсэнээ маш сайн бататгаж чаддаг.
Хичээл тус бүр нь АВИА, СОНСОХ, ТАНИХ, БИЧИХ, УНШИХ, ҮСЭГЛЭХ, ШАЛГАХ гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
Хичээл хийх заавар
(Хэсэг бүр дээр дараад үзээрэй)
ХИЧЭЭЛ ХИЙХ ЗААВАРЧИЛГАА
Сургалт 13 түвшинд хуваагдсан 50 хичээлтэй бөгөөд хичээл тус бүр нь АВИА, СОНСОХ, ТАНИХ, БИЧИХ, УНШИХ, ҮСЭГЛЭХ, ШАЛГАХ гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Хэсэг тус бүрийн видео зааварчилгааг харна уу.
Энэ хэсэгт бичлэгийг үзэж амны хэлбэр, хэлний байрлалыг ажиглангаа дагаж хэлэх бөгөөд авиаг зөв дуудаж сургах зорилготой. Монгол хэлэнд байдаггүй авианууд Англи хэлэнд байдаг. Хүүхэд тэдгээр авиаг хэлж дадаагүй, өөрөөр хэлбэл эдгээр авиаг хэлэхэд оролцдог нүүр болон ам, хэлний зарим жижиг булчин сул хөгжсөн байдаг байна. Авиаг олон дахин давтаж хэлснээр тэдгээр жижиг булчингууд хөгжиж авиаг зөв хэлдэг болно.
Энэ хэсэгт зөвхөн тухайн сурч байгаа авиа болон өмнө нь үзсэн авиа орсон үгсийг тусгайлан сонгосон. Өөрөөр хэлбэл үг сонсох, уншихад бүгд мэддэг авиа байх тул сурах явцыг хялбаршуулж, үр дүнтэй болгодог.
Хүүхэд зураг дээр дарж үгийг сонсон дагаж хэлэх бөгөөд ингэхдээ тухайн үг ямар ямар авианаас бүрдэж байгааг анзаарч байдаг. Мөн зураг харж үгийн утгыг ойлгодог. Үгийг олон дахин давтан хэлж сул хөгжсөн булчингуудаа зүгшрүүлдэг.
Энэ хэсэгт тухайн сурч байгаа авиаг илэрхийлж буй үсгийг таних, тогтоох дасгал хийдэг.
Энэ хэсэгт тухайн авиаг илэрхийлж буй үсгийн зөв бичих дарааллыг сурах, тухайн хэсэгт хавсаргасан материалыг татаж, хэвлээд бичих дасгал хийлгэх зорилготой. Мөн тухайн авиаг илэрхийлж буй үсгээ тогтоодог.
Энэ хэсэг нь үг унших болон өгүүлбэр унших хэсгээс бүрддэг.
Уншихдаа авиа тус бүрийг сонсож дагаж хэлээд, дараа нь авиануудаа нийлүүлж хурдан хэлж үгээ бүтнээр нь уншдаг. Мөн зураг дээр дарж үгийг сонсон зөв уншиж байгаагаа бататгана.
Өгүүлбэр унших
Үсэглэх хэсэгт зураг дээр дарж үг сонсох бөгөөд хэдэн авианаас бүрдэж байгааг тест бөглөж шалгана.
Мөн авиаг илэрхийлж буй үсэг, үсгийн хослолыг зөв дараалалд оруулан үг бүтээнэ.
Энэ хэсгийн дасгал нь цээжээр бичихийн суурь болдог.
Энэ хэсэгт дуудлагаа шалгана. Үгээ сонсоод дараа нь “Дараад ярих” товч дарж үгээ тод хэлнэ. Дуу авиа таних апп хүүхдийн хэлснийг сонсоод дуудлага зөв, буруу эсэхийг хэлж өгнө. Хэрэв буруу хэлсэн бол тухайн үгэнд орсон авиануудыг давтана.
2. СУРСАНАА БАТАТГАХ ДАВТЛАГА ХИЧЭЭЛ
Түвшин бүрд сурснаа бататгах давтлагын дэвтэртэй.
Давтлага хийх заавар
Авиа бататгах дасгал: Авиаг сонсгох бөгөөд хүүхэд тохирох үсгийг будна.
Унших дасгал: Энэ хэсэг нь үг болон өгүүлбэр унших хэсгээс бүрддэг.
Үг унших: Уншихдаа авиа тус бүрийг хэлээд, дараа нь авиа нийлүүлж үгээ бүтнээр нь уншина. Мөн үгийн утгыг илэрхийлж байгаа зургийг сонгож дугуйлна.
Өгүүлбэр уншаад ард байгаа зураг нь өгүүлбэрийн утгыг илэрхийлж байвал зөвлөнө, үгүй бол чагтлана.
Үсэглэх буюу цээжээр бичих дасгал: Үгийг сонсгох бөгөөд хүүхэд цээжээр бичнэ. Бичихдээ үгийн утгыг илэрхийлж байгаа зургийн ард бичнэ.
3. ТОГЛООМ ТОГЛОЖ СУРСАНАА БАТАТГАХ / ХЯНАЛТ ТАВИХ
Teach Your Monster to Read: Сурсанаа бататгах онлайн тоглоом
Good Phonics сургалтад хамрагдсан хүүхдүүд сурсанаа бататгах зорилгоор Teach Your Monster тоглоомуудыг тоглох нь маш үр дүнтэй байдаг.
Сурсанаа бататгахаас гадна хичээлээ ойлгосон эсэхийг нь хянах, ямар авиа үсгийг давтах шаардлагатай байгааг мэдэх зорилгоор тус тоглоомыг тоглуулдаг.
Та Хугацааны хязгааргүй эрхтэй бөгөөд ТОГЛООМЫН ЭРХ нээлгээгүй бол чатаар холбогдож бүртгэгдсэн утасны дугаар болон хүүхдийн нэрийг бичин ТОГЛООМЫН ЭРХ нээлгээрэй.
Харин 3 сарын сургалтын эрхтэй бол ТОГЛООМЫН ЭРХИЙГ нэмэлтээр худалдан авах боломжтой.